МОНГОЛ: Эмэгтэйчүүдийн банкны үйлчилгээ авч буй үзүүлэлт өндөр байна

2019 оны 03 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулан дэлхий даяар эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, манлайллын тухай хэлэлцэж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас хүйсийн тэгш байдлыг үндсэн дөрвөн чиглэлд ангилж үзсэн бөгөөд тэр бүр дурдагдаад байдаггүй нэг сэдэв нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо ба боломж юм. Үүний нэг томоохон жишээ бол “Форбес” сэтгүүл саяхнаас буюу 2004 оноос танилцуулж эхэлсэн “Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалт” юм. Эхэн үед энэхүү жагсаалтад ихэвчлэн улс төрчид, угсаа залгамжилсан чинээлэг эмэгтэйчүүд орж байсан бол сүүлийн жилүүдэд технологи, энтертайнмент, бизнес, санхүүгийн салбарын шинэ тэсрэлт болж гарч ирсэн бүсгүйчүүд манлайлах болжээ. (2018 оны жагсаалтын видео хувилбартай ЭНД дарж танилцах боломжтой.)

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь тэдний хэрэгцээгээ хангах хүсэл, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх эрмэлзэлтэй холбоотой аж. Дэлхий нийтийн энэхүү чиг хандлага манай улсад хэрхэн нөлөөлж буй тухай статистик тоон мэдээлэл сөхвөл, эрэгтэйчүүдийн цалингийн дундаж хэмжээ 2017 оны байдлаар 1,029.4 мян.төг байгаа бол, эмэгтэйчүүдийн цалингийн дундаж хэмжээ 860.4 мян.төг хэмээн бүртгэгдсэн байна. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа боловч их дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийг төгсөгчдийн 64 хувь нь эмэгтэй байгаа нь хүйсийн тэгш байдал манай улсад ямар нөхцөл байдалтай байгааг илтгэх мэт.

Харин удирдах түвшиндээ хүйсийн тэнцвэрт байдлыг анхаардаг байгууллагуудын нэг тод жишээ бол ХААН Банк юм. Тус банкны нийт 6,200 гаруй ажилтны 66 хувь нь, удирдах түвшний ажилтнуудын 42 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Иймд тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банкны нийт бүтээгдэхүүн, үйлчилгээн дэх эмэгтэйчүүдийн оролцоог онцлон танилцуулж байна.

Тус банкны нийт харилцагчдын 51.3 хувийг эмэгтэй харилцагч эзэлдэг бөгөөд тоон мэдээллээс харахад интернэт банк хэрэглэгч болон хадгаламж эзэмшигчдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бусад үйлчилгээ, тухайлбал кредит карт эзэмшигч, зээл авсан нийт иргэдийн талаас илүү хувийг бүсгүйчүүд эзэлж байгаа нь монгол эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй байгааг илэрхийлж буй хэрэг юм.

Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж буй хүйсийн тэгш байдлыг бүрдүүлэхэд нэг гол хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо болохыг дээр өгүүлсэн. Монголын хамгийн олон харилцагчтай ХААН Банкны жишээнээс харахад монгол эмэгтэйчүүд санхүүгийн хувьд идэвхтэй, магадгүй зарим талаараа эрчүүдээс ч өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь хөгжиж буй бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр тоо юм. Эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд хараат бус байж, санхүүгийн мэдлэгтэй, хүчирхэг байх нь хүйсийн тэгш эрхийг хангахад хамгийн чухал нөлөөтэй төдийгүй нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо өсөх давуу талтай.

Эрхэм бүсгүйчүүд та бүхэндээ өөрсдийн зорьсон бүхнээ биелүүлж, эх орондоо төдийгүй энэ дэлхийд манлайлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocni(49.0.218.248) 2019 оны 03 сарын 07

tiimhsyy

0  |  0
Top