Монгол Улсаас анх удаа Голомт банк “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг гаргалаа

2019 оны 03 сарын 20

Голомт банк Монгол Улсаас анх удаа UNEP FI-д нэгдэн “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг гаргалаа.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилга (UNEP FI)-ын хүрээнд Голомт банк дэлхийн 19 орны 28 банктай хамтран “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг боловсруулан гаргалаа. Энэхүү зарчмуудын үндсэн зорилго нь байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжилд хүрэхэд банкны салбарын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэх юм.

Голомт банк нь анх 2017 онд UNEP FI-д нэгдэн бусад банкууд, санхүүгийн салбарын оролцогчдыг нэгдэхийг уриалан ажиллаж байгаа бөгөөд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоотой хамтран UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг танилцуулах форумыг анх удаа зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтаар оролцогчид UNEP FI-ын “Хариуцлагатай банкны зарчмууд” болон тэдгээрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монголын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудын уялдаа холбоо, тогтвортой хөгжил, ногоон бизнесийн ач холбогдлын талаар хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top