Хафтарын арми Триполи руу чиглэсэн давшилтын хоёр дахь үе шатыг эхлүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Маршал Халифа Хафтарын тэргүүлсэн Ливийн үндэсний арми Ливийн нийслэл Триполи хот руу чиглэсэн давшилтынхаа хоёр дахь үе шатын эхлүүлж буй тухай зарлалаа гэж Ливийн Al-Wasat портал мэдээлжээ.

Ливийн үндэсний армийн албан ёсны төлөөлөгч Ахмед аль-Мисмарийн хэлснээр, Ливийн үндэсний арми газар нутгийн аюулгүй байдлыг хангаж, Үндэсний эв нэгдлийн засгийн газрын үндсэн болон бусад байршлуудыг тогтоожээ.

Хафтарын арми давшилтын эхний үеийг дуусгасны дараа хоёр дахь үеийг явган цэрэг дайчлан эхлүүллээ гэж тэрбээр онцолжээ.

Ливийн үндэсний армийн командлагч маршал Халифа Хафтар энэ сарын 4-ний өдөр Триполи хотыг алан хядагчдаас чөлөөлөх үүднээс нийслэл Триполи хот руу давшилт хийхийг тушаасан билээ. Хафтарын армийн анги, нэгтгэлүүд Гарьян, Сурман хотуудад хяналтаа тогтоогоод байна. Триполи дахь түр засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд Хафтарын хүчний эсрэг “Уур хилэнгийн галт уул” гэх ажиллагааг эхлүүлснээ зарласан.

2011 онд Ливийн удирдагч Муаммар Каддафийг унагаж, амийг нь хөнөөсний дараа Ливи улс нэгдмэл байдлаа алдаж, одоогоор тус улсад хоёр засгийн газар байгуулагдаад байна.  Ливийн зүүн хэсэгт ард түмний сонгосон парламент үйл ажиллагаа явуулж байгаа бол баруун хэсэг болон нийслэл Триполид НҮБ, Европын холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан Фрайз Сарраж тэргүүтэй үндэсний эв нэгдлийн засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Зүүн хэсгийн эрх баригчид Ливийн үндэсний армитай хамтран ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.31.42) 2019 оны 04 сарын 24

Америкчуудын оролцсон төрийн эргэлтүүд улс орныг сүйтгэж дуусгах юмаа.

0  |  0
Top