Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хүү Саади Каддафи Триполи дахь хорих газраас суллагдсан даруйдаа Турк улс руу ниссэн тухай “Libyan Observer” хэвлэл мэдээлжээ.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Саади хэдэн жилийн өмнө гаргасан шүүхийн шийдвэрийг дагуу суллагдсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, шаардлагатай бүх нөхцөлийг хангасны дараа энэ шийдвэрийг гүйцэтгэхийг ерөнхий прокурор хэдэн сарын өмнө хүсэж байсан тухай Ерөнхий прокурорын газар мэдэгджээ.
2011 онд Муаммар Каддафигийн дэглэмийг унагасны дараа түүний гэр бүл, төрөл төрөгсдийн араас “ангуучлах” болсон билээ. Тухайн үед Саади Нигер улс руу зугатан гарсан ба 2014 онд түүнийг Ливийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн байна.
1973 онд төрсөн Саади Каддафи нь мэргэжлийн хөлбөмбөгч бөгөөд 2001-2002 онд Ливийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор шалгарч, 2003-2007 онуудад Италийн хөлбөмбөгийн клубуудэд тоглож байсан ч бүрэлдэхүүнд нь зөвхөн хоёр удаа талбайд гарч байжээ. Тэрбээр 2011 онд жагсагчдын эсрэг гэмт хэрэг, 2005 онд Ливийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Башир аль Раянигийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хорих ял авч байжээ. 2018 онд шүүх түүнийг хүн амины хэрэгт буруугүй гэж цагаатгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )