Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгжээр 16 дахь жилдээ өргөмжлөгдлөө

2019 оны 05 сарын 21

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуй нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Голомт банк уг нэр хүндтэй шагналыг 16 дахь удаагаа хүртэж байна.

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нь улс эх орныхоо эдийн засгийн дархлааг урт хугацаанд нэмэгдүүлэх, иргэдэд хуримтлуулах зуршлыг төлөвшүүлэх зорилгоор 2015 онд “Үндэсний хуримтлал хөтөлбөр”-ийг эхлүүлсний үр дүнд 125 мянган хуримтлалтай Монгол иргэн бий болжээ. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ технологитой хослуулж, илүү хялбар, хурдтай үйлчилгээг харилцагчдадаа үзүүлэх зорилгоор зах зээлд нэвтрүүлсэн SocialPay-Дижитал хэтэвч үйлчилгээ нь “Bloomberg awards-2018”-аас “Шилдэг инноваци” шагналыг хүртээд байна.

Голомт банкны Монгол Улсын нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр, салбартаа тэргүүлэгч байр суурь, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг “The Banker” сэтгүүлээс үнэлэн 2018 оны “Шилдэг банк”, “Asia Money” сэтгүүлээс “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар өргөмжилсөн бол “Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк” Голомт банкийг Гадаад худалдааны санхүүжилтийн “Шилдэг хамтрагч банк”-аар шалгаруулжээ. Энэ бүх амжилт нь харилцагч та бүхний бидэнд зориулсан чин сэтгэл, хэмжээлшгүй итгэлийн илэрхийлэл тул гүн талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top