BRB, Шангри-Ла хотел Улаанбаатар, Голомт банк хамтран хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, туршлага олгох, энтрепренерлэг сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээ болоход ганцхан хоног үлдлээ.
“Future champions 2019” арга хэмжээнд байгаль орчинд ээлтэй, дижитал үеийн манлайлагч, хоббигоо бодит болгон хөгжүүлж мөрөөдөлдөө хүрч чадсан илтгэгч хүүхдүүд оролцож үе тэнгийнхэндээ амжилтад хүрсэн арга барил, туршлагаас хуваалцах юм. Мөн сугалаат хөтөлбөр, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн үзүүлбэрээс гадна шинийг санаачлагч багачуудын өөрсдийн гараар хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхох, худалдан авалт хийх зэрэг цаг гарган заавал үзэх сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байна.
Харилцагчдадаа Дэлхийн жишиг үйлчилгээг хүргэхээр зорьж буй Голомт банк нь 2018 онд Монголын мянга мянган бяцхан үрсэд зориулан Голомт хүүхдийн хотхонг Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулж байсан бол 2019 онд арга хэмжээнийхээ цар хүрээг ийнхүү тэлж хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй “Ирээдүйн аваргууд”-ыг тодруулан, мэдлэгээ хуваалцах, түүнээс суралцах боломжийг хүүхэд багачуудад олгож байна.
Монголын бяцхан үрсийн мэдлэг боловсрол, ирээдүйд нь томоохон хөрөнгө оруулалт хийж хамтран дэмжин ажиллаж буй Шангри-Ла хотел Улаанбаатар, BRB компанийн хамт олонд талархал илэрхийлье!
Та энэхүү арга хэмжээнд хүүхдээ оролцуулахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.
/Оролцогчдын тоо хязгаартай/
Сэтгэгдэл ( 0 )