Сүүлийн үед дэлхийн түүхий эдийн зах зээлд эрэлт нь нэмэгдэж буй литийн баялаг орд БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт оршин Юньнань мужаас илэрсэн байна. Нийтдээ таван сая тонн литийн нөөцтэй уг газарт БНХАУ-ын Геохимийн хүрээлэн судалгаа хийж байгаа юм. Одоогоор нарийн мэдээлэл тодорхой болоогүй байгаа бөгөөд БНХАУ-ын Коммунист намын төв хорооны гишүүдэд судалгааны эхний шатны тайланг хүргүүлжээ. Тус ордын 7.2 км талбай тутамд 340 мянган тонн литийн оксид нийт хайгуулын талбайд таван сая тоннын нөөцтэй болохыг тогтоогоод байна. Энэ нь БНХАУ-д хамгийн томд тооцогдох литийн орд газар болж байгаа юм.
БНХАУ-ын засаг захиргаа нутаг орондоо литийн ордын судалгааг эрчимжүүлж таван жилийн дотор орд газрын тоог нэмэгдүүлэх зорилго тавьсан юм. Тус улсад цахилгаан авто машины батарей, цэнэгээ удаан барьдаг зай зэргийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа нь литийн эрэлтийг нэмэгдүүлсэн нэг үндэс болжээ. Одоогоор дэлхийн хамгийн том литийн орд газар Боливи улсад байдаг бөгөөд Уйани орд газарт нийт 21 сая тонн литийн нөөцтэй билээ.
Сэтгэгдэл ( 0 )