"Рок" Жонсон эхнэртэйгээ 12 жилийн дараа хуримлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 20

Бидний сайн мэдэх "Галзуу хурд" киноны онцлох дүр, Двэйн Жонсон эхнэр Лорен Хашиантайгаа хамт амьдраад 12 жилийг үджээ. Өдгөө хоёр хүүхдийн эцэг, эх болсон тэд саяхан албан ёсоор хуримаа хийсэн байна. Тэдний хурим Хавайд болсон бөгөөд Жонсон хуримын зургаа өнгөрсөн ням гарагт /2019.08.18/ өөрийн инстеграмдаа байршуулж, фэнүүддээ гэнэтийн бэлэг барьсан юм.

Өдгөө 47 настай Двэйн Жонсоныг "Рок" Жонсон гэх хочлох нь түгээмэл. Түүний талаар олныг нурших илүүц биз ээ. Харин түүний гэргий Лорен Хашианы талаар бэсрэг мэдээллийг хүргэе. Тэрээр одоо 34 настай, Массачусетс мужид төрж өссөн. "Бостон" хамтлагийн бөмбөрчин агсан Сиб Хашианы охин юм. Лорен 2005 онд UPN реалити цувралд оролцож, олны танил болсон бөгөөд жилийн дараа Диснейн “The Game Plan” киноны үеэр Жонсонтой танилцсан байна. Ингээд тэдний харилцаа 2007 онд албан ёсоор эхэлсэн юм. Мөн онд Жонсон анхны эхнэр Дани Гарсигаас салсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top