Японыг нөмрөөд буй асар хүчтэй Хагибис хар салхины улмаас Чиба мужид нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтэж, бэртээд байна гэж NHK телевиз мэдээлжээ.
Итихара хотыг дайрсан хар салхины улмаас автомашинуудыг хөмөрч, байшин барилгын дээвэр хуу татагдан, зарим байгууламжийг нурж буй нь камерт бичигджээ. Чиба, Токио, Канагава мужуудад 45 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болоод байна. Хар салхи Хоншю арал руу чиглэж буй бөгөөд агаарын тээврийн компаниуд 1929 нислэгийг цуцлаад байгаа бол төмөр замын компаниуд галт тэрэгний хөдөлгөөнийг бямба гарагт бүрэн зогсоогоод байна. Автомашины замын хөдөлгөөн зогсож буй талаарх мэдээлэл ар араасаа гарч байна. Нийт 7.6 сая хүн нүүлгэн шилжүүлэх зөвлөмж аваад байгаа бол 1.7 сая хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх гэнэ.
Бямба гарагийн өглөөнөөс ресторан, дэлгүүр, эмийн сангууд хаалгаа барьжээ. Жилийн турш хоногийн 24 цаг супермаркетууд хаагдсан бөгөөд зарим дэлгүүрүүд эрт хаалгаа барихаар ажиллаж байна. Өнөөдрийн үдээс хойш гэхэд Токио хотын төмөр замын хөдөлгөөн, метро зогсоно.
Хагибис хар салхи Японы арлуудын зүг зүүн өмнөд зүгээс чиглэж байна. Одоогийн байдлаар хар салхины төв дэх даралт 935 гектопаскаль байгаа бол хурд нь 45 м/с буюу 162 км/ц, заримдаа 60 м/с буюу 216 км/ц хүрч байгаа гэнэ. Хагибис хар салхи тус улсын Номхон далайн эрэг орчмыг дайрч гарах аж.
Сэтгэгдэл ( 4 )
Японд газар түрээсээр өгөх санал гаргая. Удахгүй энэ арал далайд живж магадгүй байна.
Чиба мужын Ичихара хот Итихара л гээд байх юм.
Uuchlaarai medeegee mongol hel bichig bolon shinjleh uhaanii unen boditoi baidlaar bichihed anhaaraach. 162km/h huchtei salhi gj yamar ym bdiin bee. 162km/h hurdtai gj unen zuv bichihgui bol huchnii negj ni km/h ym bna gd suraltsaj bgaa usvur nasnii huuhduud buruu oilgolt avbal yah ve. Bi uuruu ypond zurdag hun iim jijighen aldaa gargahad l ypon bagsh nar oyutnuudaa tolgoi turuugui zagnadag. Ter ni ch zuv. Uun deeree anhaarna uu!
чиба л даа уг нь