Японд хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 12 боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 13

Японд “Хагибис” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 12 болжээ. 120 гаруй хүн гэмтэж бэртэн, 15 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. “NHK” телевизийн мэдээлснээр Канагава, Точиги, Мияги, Чиба, Фукушима, Гунма болон Иватад иргэд амиа алджээ.

Японы нийслэл Токио хот болон бусад мужуудыг “Хагибис” гэх далайн хүчтэй хар шуурга дайран өнгөрч байна. 41 мянган айл цахилгаангүй болжээ.

Токио хот болон Японы зүүн бүс нутгуудад тогтоосон онц байдлыг өнөөдөр өглөөнөөс /2019.10.13/ хэсэгчлэн цуцалжээ. Бороо, хар салхины улмаас үерт автсан бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top