ХАГИБИС шуурга: Токиогийн нислэгүүд цуцлагдсаар байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 12

Японыг нөмрөөд буй асар хүчтэй Хагибис хар салхины улмаас Токио хотын нийт дүүрэг болон Канагава, Сайтама, Гүнма, Шизүока, Яманаши, Нагано мужуудад байгалийн онц аюултай үзэгдлийн хамгийн өндөр зэрэглэлийн буюу “Онцгой байдлын тусгай сэрэмжлүүлэг” зарлаад байна. 

Хагибис далайн хар шуурганы улмаас Японы иргэний агаарын тээврийн компаниуд өнөөдөр /2019.10.12/ нисэх хуваарьтай байсан дотоодын бүх нислэгээ цуцлаад байна. Үүнд Улаанбаатар - Токио чиглэлийн нислэгүүд ч багтаж байгаа бөгөөд ОМ501/2 нислэгийг хойшлуулж, 13-ны өдөр болгосон байна. 

Хар салхины шуурганы аюулаас япончууд урьдчилан сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хүнсний нөөцөө базааж байгаа бөгөөд дэлгүүрийн лангуу хоосорч, нөхцөл байдал хүндрээд байна. 

Японд “Онцгой байдлын тусгай сэрэмжлүүлэг” зарласан нөхцөлд тухайн хот, орон нутгийн засаг захиргааны зүгээс байгалийн аюултай үзэгдлийн үеэр хорогдох байр хэмээн тогтоосон байдаг тусгай хорогдох байранд очиж хорогдох, эсвэл уул, уснаас хол, бат бөх, аюулгүй, найдвартай 2 буюу түүнээс дээш давхрын барилга, байгууламжид хорогдож, амь нас, аюулгүй байдлаа хангах учиртай байдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top