Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад ажиллаж амьдарч буй нийт монголчуудад хандан сэрэмжлүүлэг гаргажээ.
Сэрэмжлүүлэгт "Япон Улсын Цаг уурын агентлагаас энэ өдрийн 15.30 цагт “Хагибис” хар шуургатай холбогдуулан Токио хотын нийт дүүрэг болон Канагава, Сайтама, Гүнма, Шизүока, Яманаши, Нагано мужуудад байгалийн онц аюултай үзэгдлийн (аадар бороо, хөрсний нуранги, үер, хүчтэй салхи шуурга, цасан шуурга, далайн хүчтэй давалгааны үеэрх) онцгой байдлын хамгийн өндөр зэрэглэлийн буюу “Онцгой байдлын тусгай сэрэмжлүүлэг" (Токүбэцү кэйхо 特別警報) зарлаад байна.
Ийм сэрэмжлүүлэг зарласан нөхцөлд тухайн хот, орон нутгийн засаг захиргааны зүгээс байгалийн аюултай үзэгдлийн үеэр хорогдох байр хэмээн тогтоосон байдаг тусгай хорогдох байранд очиж хорогдох, эсвэл уул, уснаас хол, бат бөх, аюулгүй, найдвартай 2 буюу түүнээс дээш давхрын барилга, байгууламжид хорогдож, амь нас, аюулгүй байдлаа хангах учиртай болохыг онцгойлон анхаарна уу. Ялангуяа Тама голын ойр орчимд оршин суугаа манай иргэд тусгайлан анхаарна уу" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Цаг агаарын онцгой нөхцөлөөр улс төрийн зарим гишүүдийг тусгай хөнгөлөлттэй тарифаар гайхамшигт аялалд урин оролцуулах жуулчлалын компанийг шалгаруулна.
Tokyoogoor har shuurga ni dairaad ungurluu. I hope everyone is be safety!