Жон Леженд 2019 оны “Дэлхийн хамгийн тачаангуй залуу”

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

“People” сэтгүүлээс “Дэлхийн хамгийн тачаангуй залуу” ээлжит чансаагаа гаргаж, энэ удаад Америкийн жүжигчин Жон Лежендэд шагналаа олгохоор шийдвэрлэжээ.

Энэ жил 40 настай Жон Леженд “Оскар”, “Эмми”, “Грэмми” шагнал дээрээ “Хамгийн халуун залуу” хэргэм нэмэх боллоо.
 


Леженд “Энэ шагналыг аваад сэтгэл хөдөлсөн ч нөгөө талаас бага зэрэг айлаа. Учир нь одоо хүн болгон миний царай зүсийг задлан шинжилж, тачаангуй эсхийг минь шалгаж эхлэх болно” гэж хэлсэн бол эхнэр Крисси Тейген нь “Дэлхийн хамгийн тачаангуй залуутай хамт байх мөрөөдөл минь биеллээ. Нэр төртэй хэрэг байна” гэж бичжээ.

Жон Леженд, Крисси Тейген нар гэрлээд зургаан жил болж байгаа, хоёр хүүхэдтэй.
 

Өнгөрсөн жил People дэлхийн хамгийн тачаангуй залуугаар Их Британийн жүжигчин  Идрис Эльбаг нэрлэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top