Крис Ву Кимүра Такүягийн охиныг “сонгожээ”

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Канадын хятад гаралтай дуучин Крис Ву энэ сарын 6-нд 29 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Төрсөн өдрөөрөө тэр “Eternal Love” шинэ клип гаргаж, фэнүүддээ бэлэг барьсан юм.
 


Клипэнд Японы алдарт дуучин, жүжигчин Кимүра Такүягийн охин Коки тоглосон нь олны анхаарлыг татсан билээ. 16 минут үргэлжлэх энэ клип бараг богино хэмжээний кино. Яагаад Кокиг сонгосон талаар Ву “Алдартай мөртөө хүмүүст шинэлэг эмэгтэйг хайж байлаа. Коки 16 настай. Кинонд тоглож байсан ч дуу хөгжмийн клипэнд гарч байгаагүй. Тэр үнэхээр гайхалтай охин. Би түүнийг сонгосон” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Дашрамд дурдахад Кокигийн аав Кимүра Такүя өнөөдөр /2019.11.13/ 47 нас хүрч байгаа юм. Коки аавдаа зориулан олон нийтийн сүлжээнд багынхаа зургийг оруулж, “Аав аа, төрсөн өдрийн баяр хүргэе. Үргэлж инээд баясгалангаар дүүрэн манай гэр бүл. Танд маш их баярлалаа. Тандаа хайртай шүү” гэсэн пост оруулсан байлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top