Манай сэтгүүлч ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд “Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “РЖД Интэрнейшнл” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг хоорондын гэрээ”-нд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа, “РЖД Интернейшнл” ХХН-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А.Столяров нар гарын үсэг зурлаа.
Энэ талаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямаа "Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг "РЖД Интернэйшнл" хувьцаат компанитай “Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр замын барилга дээр техник, барилгын менежментийн тал дээр туслалцаа үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ нь бидний хувьд маш чухал зүйл. Монголчууд анхны төмөр замаа өөрийнхөө хүчээр барьж байгаа. Үүн дээр мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх гол зорилготой. "Улаанбаатар төмөр зам"-ын шинэчлэлт, хөгжүүлэлтийн хүрээнд бид шинэ тээврийн коридор байгуулж, цаашид ачаа тээврийн асуудлыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Anh tumur zam tavij baihad sainshandaas trasaa aldchihsan gej yardag yum bilee
Өөрсдөө байриад дуусгасан бол өөрсдөө менежментээ хийгүй яагаад заавал оросын оролцоо хэрэг болоод байгаа юм бэ? Ойлгохгүй юм?! Хэдхээн км төмөр замд чинь орос оролцох ямар хэрэгтэй юм бэ?, энэ асуултыг асуугаад хариултыг нь нийтлээд өгөөч.\n