ТВ8: Тархины үхэлтэй донор 8 хүний амь аврах боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Дэлхий дахинд эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хугацаанд бүртгэгдсэн өвчтөнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадалгүй нас бардаг байна. Харин өнгөрсөн онд хүлээх хугацаанд бүртгэгдсэн өвчтөнүүдэд тархины үхэлтэй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгаж 15 хүнд амьдрал бэлэглэжээ. 

Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах нийт мэс заслын 95 орчим хувь нь амьд, эрүүл донороос авдаг. Тэр дундаа гэр бүлийн хүмүүс бие биедээ эд, эрхтнээ өгч донор болдог. Харин дэлхийн дахинд эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтөнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг байна. Харин тархины үхэлтэй донороос эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг байна. Тархины үхэлтэй донор нь 8 хүний амь насыг аварч амьдрал бэлэглэх боломжтой гэж холбогдох газрынхан мэдэгдэж байлаа. Мөн өнгөрсөн 2019 онд УНТЭ-т тархины үхэлтэй донороос дөрвөн хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдсэн байна.

Тархины үхэлтэй донор гэдэг нь тархиндаа ямар нэг байдлаар гэмтэл авч тархины эд эс нь үхсэн, эсвэл тархинд цус харваснаас үүдэн тархи нь үхэжсэн хүнийг тархины үхэлтэй гэж оношлодог.байна. Ийм оноштой иргэнээс элэг, бөөр, зүрх, уушиг, нойр булчирха, нарийн гэдэс, шөрмөс, нүдний эвэрлэг гэх мэт эдгээр эд, эрхтэнг нь авч шилжүүлэн суулгах боломжтой байна. Гэхдээ эрхтэн шилжүүлэн суулгахаас өмнө эд нийцэл эдийн тохироо нь үндэсний хүлээх жагсаалтанд байгаа өвчтнүүдээс хамгийн сайн тохирохыг нь сонгоно. Ингэж сонгохдоо цусны бүлэг, биеийн жин өндөр, биеийн байдал, эдийн тохироо, хүлээх жагсаалтанд хүлээсэн хугацаа, донор эрхтэнээс ойр хол байгаа зэрэг хүчин зүйлийг харгалздаг. Харин яс үндэс, хүйс, нийгмийн байр суурь, нэр хүнд зэрэг хүчин зүйлийг харгалздаггүй байна. 

Энэ талаар ТВ8 телевиз сурвалжилжээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top