ЗАГВАР 2020 | Диско хэв маяг эргэн ирлээ!

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

-Шувууны өд, цэгэн хээ, неон өнгө-

Дэлбээгээ нээх цэцэгсийг санагдуулам хаврын улирал хэдийнэ хаяанд иржээ. Харин та энэ хавар чухам ямар хувцас сонгон өмсөхөө шийдэж амжаагүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. Загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог зуу зуун шоу он гарснаас хойш загварын өлгий нутагт зохион байгуулагджээ. Харин загвар зохион бүтээгчид эдгээр сонголтууд дээр санал нэгдсэн байна. Ингээд тэдний мэдрэмж хаана огтлолцсоныг хамтдаа сонирхоцгооё.

 

Диско зах

 

 

Загвар зохион бүтээгчид энэ жил том хэмжээний зах хамгийн шилдэг сонголт гэдэг дээр санал нэгджээ. Яг л өнгөрсөнд үлдсэн диско мэдрэмж эргэн ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх том хэмжээний зах бусад хэсгүүдээсээ өөр өнгөтэй байх нь тохиромжтой.

 

Нэхмэл даашинз

 

 

Зарим хүмүүс энэ төрлийн хувцаслалтыг хэт хөгшин сэтгэгдэл төрүүлдэг хэмээх нь бий. Харин энэ төрлийн загвар таныг энэ жил илүү загварлаг харагдуулах нь ээ. Үүн дээр мөн гар аргаар нэхсэн цэцэг, хээ хуар байхад илүүднэ гэж үгүй.

 

Богиноос богино

 

 

Дуучин Бейонсэ тайзан дээр олон удаа энэ төрлийн шортыг сонгон өмссөн. Одоо танд төсөөлөгдөж байгаа биз? Төрөл бүрийн материалтайгаар загварын ертөнцөд эргэн хүч түрэн гарч ирж байгаа энэ төрлийн загвар бараг бүх шоунуудын гол дүр байлаа. Энэ жилийн хувьд богино шорт өмсөхөөс бүү эмээгээрэй.

 

Тодруулагч шиг харагд

 

 

Төрөл бүрийн неон өнгийг нэг дор савласан тодруулагчийн цуглуулгыг санаж байна уу? Яг түүн шиг харагдахад буруудах зүйл нэгээхэн ч үгүй гэнэ. Неон өнгө энэ жил дахин ноёлох нь ээ. Тиймээс шүүгээгээ энэ төрлийн өнгийн хувцсаар дахин дүүргээрэй.

 

Бизнес Бермуд

 

 

Та хэт богино шорт өмсөхөөс татгалздаг нэгэн бол гуниглах зүйлгүй. Учир нь хэт богино шорт өмсөх дургүй болон бизнесмен эмэгтэйчүүдэд  загвар зохион бүтээгчид илүү урт загварыг санал болгожээ. Ажил хэрэгч хослол яагаад шорттой байж болохгүй гэж...

 

Хөхний даруулга гадуур хувцсыг орлоно

 

 

Хөхний даруулгыг зөвхөн дотуур хувцас маягаар ашиглахаа нэгэнт больжээ. Та үдэшлэгт илүү сайжруулсан загвар бүхий хөхний даруулгатай зочилж болно. Харин үүнийг өндөр суудалтай өмд, эсвэл банзалтай хослуулах хэрэгтэй.

 

Залгаа даашинз

 

 

Торон болон силкэн материал бүхий оруулгатай даашинз энэ жил эргэн трэнд болох нь ээ. Олон давхар хормойтой мэт харагдах энэ төрлийн даашинзыг илүү энгийн харагдуулахыг хүсвэл та банзал сонгож болно. Түүн дээр цамц болон гутлаа төгс хослуулаарай.

 

1960-аад он эргэн ирлээ

 

 

1960-1970 оны үеийн айлуудын гал тогооны ханын цаас ямар байсныг эргэн нэг санаарай. Олон төрлийн өнгө, хээ хуар бүхий тус ханын цаасыг санагдуулам хэв маяг энэ жил загварын ертөнцөд эргэн ирж буй бөгөөд бүх төрлийн хувцас, хэрэглэл тань энэ хэв маягаар амьсгалах нь ээ.

 

Шувууны өд

 

 

Өнгөрсөн жилийн турш загварын хорхойтнуудын анхаарлыг татсан энэ төрлийн загвар 2020 онд ч мөн трэнд хэвээр байх нь ээ. Хөнгөн зөөлөн, дулаан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ эрч хүч бэлэглэх өдөн оруулга таны хувцасны аль нэг хэсгээс эхлэн бүхэлд нь эзэгнэх нь ээ.

 

Эрчүүд зөвхөн хантааз өмсдөггүй

 

 

Өнгөрсөн зууны дунд үед ид хүчээ авч байсан хантаазыг зөвхөн эрчүүд өмсдөг байсан цаг ард хоцорчээ. Бүсгүйчүүд ч мөн хослолынхоо дотуур хантааз өмсөх үзэгдэл энэ жил ноёлох аж. Хосол дотуур гэлтгүй өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн бие барьсан савхин хантаазыг ч мөн туршиж болно. Сонголт чөлөөтэй.

 

Савхитай найзла

 

 

Өмнө нь зөвхөн савхин хүрэм л түгээмэл сонголт байсан бол өнгөрсөн жилээс эхлэн хувцаслалтын бүхий л төрөлд савхи өргөнөөр хэрэглэгдэх болсон. Харин энэхүү хэв маяг 2020 онд улам эрчээ авч хувцасны деталиудад ч мөн шингэж эхэлсэн байна.

 

Цэгэн хээг сонго

 

 

Өмнөх жилүүдэд цэцгэн хээ болон амьтны арьсыг санагдуулам хээ ноёлж байсан бол тэд цэгэн хээнд зайгаа тавьж өгчээ. Хэмжээний хувьд нэг хэмжээ дагнасан энэ төрлийн хээг өнгөний хувьд олон төрлийн сонголттой байх нь ээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top