Сангийн сайд НӨАТ-ын буцаалтын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.04/ ээлжит бус хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын урамшууллын буцаан олголтын асуудлыг оруулж, танилцуулаад байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НӨАТ-ын буцаан олголтын талаар 15:50 цагт ЗГ-ын хуралдааны мэдээллийн индэрт тайлбар мэдээлэл өгөхөөр болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Татварын ерөнхий газар /ТЕГ/-аас НӨАТ-ын буцаан олголтын тайлан мэдээллийг  Сангийн яаманд хүргүүлсэн. ТЕГ-аас мэдээлснээр  910 мянган хүн 146 тэрбум төгрөгийн  НӨАТ-ын  буцаан олголт авах юм. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар НӨАТ-ын буцаалтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан иргэдийн дансанд шилжүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top