SOS: Өсвөр насны хүүхэд өөрийгөө боомилж, амь насаа хохироожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Завхан аймгийн Баян-Хайрхан суманд өсвөр насны малчин хүү өөрийнхөө амь насыг хохироосон хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баян-Хайрхан сумын Асгат багийн нутагт хаваржиж байсан айлын 15 настай хүүхэд малын хашааны хөндлөн төмрөөс хоолойгоо боомилж нас барсан байсныг саахалт айлын хүн харж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийн үхэл гаднын ямар нэг нөлөөгүй болох нь тогтоогдоод байгаа ба хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлох тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд энэ нь тэдний гэр бүл, найз нөхдийн харилцаа, цахим сүлжээний хэт хэрэглээнээс үүдэх сэтгэл гутрал зэргээс болдог аж. Түүнчлэн  гэр бүлийн таарамжгүй харилцаа, төрсөн эсвэл хойд ээж аавтайгаа тааруу харилцаатай байдгаас үүдэлтэй гэдгийг албаныхан хэлж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ анхаарал хандуулж, тэдэнд тулгарч буй асуудлыг ярилцаж байх нь эрсдэлээс хамгаалах алхам гэдгийг сэтгэлзүйч зөвлөлөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 02

byh um arhidalt, archaagui ezeg ehyydtei l holbootoi haramsaltai umdaa estoi

1  |  0
Top