УИХ-ын өнөөдрийн /2020.04.23/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
БСШУС-ын сайд Ё.БААТАРБИЛЭГ: Энэ цар тахлын хорио, цээрийн үед боловсролын салбар хүнд нөхцөлд ачаалал авч ажиллаж байна. Тэргүүлэх чиглэлийн багш нараар хичээл, сургалт явуулж байна. Амаргүй ажил, сорилт тулгарч байна. Удаан хугацаанд хорио, цээрийн дэглэмтэй холбоотой эсэхийг мэдэхгүй юм. Хичээл, сургуультай холбоотой буруу, ташаа мэдээлэл явуулж байна. Энэ тал дээр ямар заалт тусгаж өгөв. Хүн амын эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тавигдсан энэ нөхцөлд гүтгэсэн, хуурамч мэдээлэл их явж байна шүү дээ. Ийм хүнд нөхцөлд боловсрол, эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч ээ. Хамаагүй хайнга, хорон хандаж болохгүй гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР: Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл түгэх хандлага их байна. Үүнийг хуулиар хязгаарлаж өгсөн. Холбогдох газарт нь үүрэг болгосон. Худал мэдээлэл түгээж байгаа үйлдлийг таслан зогсоох, тэр түгээж байгаа пэйж хуудсыг хаах хүртэлх арга хэмжээ авна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч яг энэ зохицуулалт бий.
Сэтгэгдэл ( 1 )
Chi bolio myy zaltai olgiarh bas koronoogoor dalimdyylan songyyliin ajilgaagaa nyyh ni bas .Hyjaa tagnyyl Nyamdorj shig setgvvlchidiig haasan odoo inerneet jirgeeg ni haah ni hytsadag haltar ve chi .Hydallaa shoydahaa bolio .Ovoo uym yy gesen chini bas hachin gar bna shvv chi .