ШУУРХАЙ ШТАБ: Бусад улс орноос ирэх иргэдийг БНСУ-аас ирэх иргэдтэй нэг дор авчрахгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. /2020.04.23/ 

Манай улс дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ руу, тавдугаар сарын 02-нд Герман улс руу захиалгат нислэг хийж, иргэдээ авчрахаар  төлөвлөөд буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орсныг  УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдэгдлээ. Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хийх тусгай үүргийн нислэгээр бусад улсаас транзитаар буюу  Сөүлээр дамжиж  ирэх хүмүүсийг авчрахаар болжээ.

Бусад улсаас ирж буй иргэдийг БНСУ-аас ирж байгаа иргэдтэй нэг дор  авчрахгүй, тус тусад нь авчрах  эрсдэлийг бууруулна гэж үзжээ.

Тавдугаар сарын 1-нд БНСУ-аас  хүндэтгэн үзэх  шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авчирна гэлээ.

Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу тусгай нислэг хийж, иргэдээ авчрах юм.

Ер нь бол тусгай нислэгээр  хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, ахмад настан мөн 18 хүртэлх настай оюутнуудыг авчирна, Онцгой байдлын ерөнхий газар иргэдийн бүртгэл, мэдээлэлд хяналт тавьж ажиллана гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан.

Тэгвэл Монгол Улсдаа буцаж ирэх хүсэлтэй байгаа иргэдээс олон тооны өргөдөл ирж байгаа юм байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх Ажлын хэсэг ажиллаж буй бөгөөд цагдаа, тагнуулын байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.221) 2020 оны 04 сарын 24

18 НАСТАЙ ОЮУТАН ГЭХЭЭР МАШ ЦӨӨХӨН Л БАЙХ , ЕР НЬ БОЛ 18 НАСТАЙ ЕБСУОГУУЛЬ ТӨГСӨЖ БАЙГАА

1  |  0
Top