БНСУ: Шинээр илэрсэн 14 тохиолдлын 12 нь зөөвөрлөгдөн иржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28


БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол дөрөвдүгээр сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 14-өөр нэмэгдэж, нийт 10752-д хүрэв.

Шинээр илэрсэн 14 тохиолдлын 12 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 8854 (+90) иргэн эдгэрсэн бол 244 (+1) иргэн нас барсан.

Одоогийн байдлаар 608514 (+6854) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 588559 (+6532) иргэний хариу сөрөг гарч, 9203 (+308) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1654 (-77) иргэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top