КОВИД-19 | Хээрийн эмнэлгийн бэлтгэлтэй танилцлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хээрийн эмнэлгийг ашиглах бэлтгэлийг хангаж байна


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар УОК-ийн Шуурхай штабын төлөвлөлтийн багийнхантай хамтран коронавируст халдварын үед хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах бэлтгэлтэй танилцлаа.


Энэхүү хээрийн эмнэлэг нь аливаа өвчин эмгэгийн үед 30-50 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, мэс засал, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны хэсгүүдээс бүрдсэн, ханын хүчилтөрөгчийн хангамж, ариутгал халдваргүйтгэлийн хэсэг, агааржуулалтын систем, цэвэр бохир усны хангамжийг бүрэн шийдвэрлэсэн эмнэлэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top