Ковид-19: Халдварын үед дархлаагаа дэмжицгээе

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Дэлхийн нийт 185 улс оронд гараад байгаа КОВИД-19 халдварт өвчний тархалт өндөр байгаа тул ихэнх улс оронд хөл хорио тогтоогоод байна үүнийг дагаад улс орнуудын үйлдвэр худалдааны газрууд үүд хаалгаа барьж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зогсонги байдалд орж хоол хүнс, ахуйн хэрэглээ, эмийн бүтээгдэхүүний хомстол ихэнх улс оронд гараад байна.

ДЭМБ-ын Европын холбооноос өгч буй зөвлөгөөнд ард иргэд гарч болзошгүй аюулд аль болох бэлтгэлтэй байж эрүүл мэнддээ тогтмол анхаарч өдөр тутмын амин дэм, хоол хүнсний хэрэглээгээ xянаж дархлаагаа дэмжих нь нэн тустай гэж зөвлөж байна.

Хүний биеийн дархлаа тогтолцоо төрснөөс хойш 2-3 сарын дараа эхэлдэг, хүүхдийн дархлаа 7-8 насанд бүрэн боловсордог бол 35 наснаас эхлэн хүний биеийн дархлаа сулардаг байна. 55-65 насны хүн биеийнхээ дархлааг тогтмол хянах хамгийн шаардлагатай нас гэж үздэг байна.

КОВИД-19 халдварт өвчний үед аль болох гэр бүлдээ хэрэгтэй хоол хүнс амин дэмийг худалдан авч хэрэглэх мөн түүнчлэн өөрт буй бараа бүтээгдэхүүнийг зөв зохистой хугацаанд тааруулан хэрэглэхээс гадна аль болох гэртээ бэлтгэсэн хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй мөн уураг агуулагддаг хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэх хэрэгтэй хэрэв хоол хүнснээс хангалттай хэмжээний уураг амин дэм авч чадахгүй байгаа бол нэмэлтээр Витамин С, B6, Е хэрэглэх нь тохиромжтой. дараах Витаминууд нь таблет, капсул, найруулж уудаг гээд олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг байна. Дархлаа суларсан тоxиолдолд цус багадалт, хоолны дуршил буурах, амархан ядрах, өвчин тусах нь илүү амархан болдог, дархлаа сулрах гол үндсэн шалтгаан нь дасгал хөдөлгөөн дутагдах архи дарс хэрэглэх тамхи татах, чихрийн хэрэглээ ихдэх, стрессдэх үед түлхүү дархлаа мууддаг тиймээс та хөл хорио тогтоосон үед өөрийгөө хангалттай дасгал хөдөлгөөн хийж чадахгүй байгаа мөн түүнчлэн хоол хүнснээс хангалттай амин дэм авч чадахгүй байгаа бол КОВИД-19 халдварт өвчний үед нэмэлтээр амин дэм хэрэглэж КОВИД-19 халдварт өвчний эср

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top