Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
ВИДЕО ҮЗЭХ
Нийт аж ахуйн нэгжүүдийн 99.99 хувь нь Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдана гэсэн Сангийн сайдын байр суурь хууль болон хуулийг хэрэгжүүлэх журмаас зөрж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд гарч байсан. Тухайн аж ахуйн нэгжийн орлого буурсан эсэхийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн мэдээлэл дээр нь үндэслэн авч үзэж, Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд чөлөөлнө гэж байв.
Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан албан мэдээлэлд коронавирусний онцгой нөхцөл үүссэнтэй холбогдуулан БҮХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДОГОЛДОЖ, ОРЛОГО БУУРСАНД ТООЦНО гэсэн байна.
Аж ахуйн нэгж байгууллага нь хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтныг ажиллуулж байгаа бол ажлын байрыг хадгалж байгаа гэж үзэх аж.
Тэгэхээр аж ахуйн нэгжүүд орлого буурснаа заавал нотлохгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд зургаан сарын хугацаанд хамрагдах нь ээ.
Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагчийн 2020 оны 4-9 дүгээр сарын урьдчилан төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох аж.
Сайн дураар даатгуулагчийн чөлөөлөгдөх Нийгмийн даатгалын шимтгэлийн нэг сарын хэмжээ нь 56 700 төгрөг байх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хэдэн нехдеес асуух 1 зуйл байна. Хеделмерийн хелс, цалин 2-ын хооронд ямар ялгаа байна. Сэтгуулч нэртэй та нар уунийг асууж узээч.!!!