Дэлхийн банк: Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна

2020 оны 04 сарын 29

“Ковид 19”  цар тахлын улмаас Монгол Улсад тулгарч  буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна гэж Дэлхийн банкнаас мэдэгдлээ.  Дэлхийн банкнаас улс орнуудад үзүүлэх  цар тахлын эсрэг эрүүл мэндийн яаралтай тусламжийн эхний багцад Монгол Улс багтсан.

Нийт 26.9 сая ам.долларын санхүүжилттэй,  яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл нь цар тахал дэлхий дахинд дэгдэж буй энэ үед эрүүл мэндийн яаралтай тусламжийн хэрэгцээг хангах, цаашид эрүүл мэндийн хямралын нөхцөлд илүү бэлтгэлтэй байхад тусална гэж тус байгууллага үзэж байна. Түүнчлэн одоо хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд нэн даруй шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж 2.2 сая ам.долларын санхүүжүүлтийг хийхээр болсон юм.

Ирэх 15 сарын хугацаанд Дэлхийн банк улс орнуудын ядуу, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, бизнесүүдийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд зориулан 160 тэрбум ам.долларын санхүүжилтийг үзүүлнэ. Үүнээс 50 тэрбум ам.долларыг буцалтгүй тусламж эсвэл нэн хөнгөлттэй зээлийн нөхцлөөр гаргах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999999(75.170.121.181) 2020 оны 04 сарын 30

MONGOLIA NEEDS TO GET OUT OF THE WORLD BANK FROM MONGOLIAN TERRITORY!!!! *** CHINA AND *** THE WORLD BANK!!!!!

0  |  0
Top