Коронатай өдрүүдийн гайхширал

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Ажил амьдрал зогсов гэнэ. Мөнгө төгрөггүй, хоол ундгүй хэцүүдлээ гэнэ. Нэг хэсэг нь өлбөрч, өлсөж үхэж эхлэв гэнэ. Бүх үйлдвэр компаниуд нь ажилгүй болж бүх хүн гэрийн хорионд орлоо. Амны хаалт авах ч мөнгө алга гэнэ. Юмны үнэ өсөөд, хүсэл хясал хоёр хүний амьдралыг боож хааж байна гэнэ. Гадаад руу яв, зугаал, аял явж ажил хий гэж хэн ч тушааж, хөөж туугаагүй, албадаагүй байхад мянга мянгаараа гадаад руу гарчихсан монголчууд, тархины өвчин болж бүр ч тэр аюулт өвчнийг тээж, зөөвөрлөн ирж, эх орныхоо аюулгүй нөхцөлд “аюул” чирч ирж байгаа гэнэ. Энэ их олон тийм гэнэ, тэгсэн гэнэ гэхийн цаана, хот даяаршил тэнүүчлэл, доншуучлал, хэсэлт хил хязгааргүй хот айлсал, дэлхийд тэр тусмаа монгол эх оронд минь аюулын харанга дэлдлээ. Дэлхийн 213 оронд корона гуай хүч түрэмгийлэн айлчилсантай адил Чингисийн монголчуудын хөл тавиагүй гар хүрч нүд хужирлаагүй газар орон алга болохыг коронатай өдрүүдэд мэдэж гайхширав. Гурван сая монгол хүн хязгаарын чанадад очих хувийн чадвараас гадна, мөнгө хөрөнгөний эх үүсвэр сайтай гэдэг нь цухалзаад, ядуу туйлдсан орон биш, харин ч тэр хэсэж тарж бутрах эх үүсвэр болсон асуудлаа төрийн бодлого болгон, нэгтгэн зангидаж тэрхүү их мөнгө хөрөнгөө дотооддоо хамтарч хэрэглэх асуудалд хараагаа тавиагүйн гор гарч, гаднаас “өвчин”  экспортлохдоо хүрсэн нь энэ буюу гэх бодолд эзэмдүүлж гайхацгаав. 

Дэлхийд гурван сая гаран хүн вирустэж, 200 гаруй мянган хүний амь нас хохирч байхад дотооддоо нэг ч хүн өвчилж нэг ч иргэний амь нас хохироогүй гэх тодотгол нь юуг харуулав гэх асуултад бид нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх цаг болсон бишүү гэж баярлан гайхширцгаав. Хүний амьдралын хайран цаг, сурч боловсрох, баялаг бүтээх их цаг хугацааг тасалдуулсан энэ аюулт өвчний үед монгол хүний тэвчээр зан харьцаа, ёс жудгийг шалгасан олон олон үйл явдал өрнөлөө. Ялангуяа хүний өөрийнх нь буруутай үйлдэл гэж бараг л байхгүй, өвдсөн зовсон, гадаадаас өвчин дайж ирсэн, эмчлүүлсэн, хяналтад орсон, гадаадад тэнэсэн энэ бүхэн цөм төр засгийн буруутай үйлдэл мэт сэтгэлгээ давамгайлсаныг энэхүү хариуцлагатай үеийн өдрүүд монгол хүний нэгэн дүр төрх байсныг үзэж хараад сонсож дуулаад гайхширлаа. Монгол хүнийхээ төлөө монголын төр засаг ямар их хүнд ачаа үүрдгийг бид олж хараад гайхшрав. Тэр их үүрсэн ачаанд монгол хүний өгч буй нөхцөлд үнэлгээ  аль хир байгаа вэ гэх асуудал монголчуудын санаанд төдийлөн буухгүй байгаа нь гайхширал төрүүлж байна. Коронатай өдрүүдийн дотооддоо нэг ч хүн энэ өвчнөөр өвдөөгүй нь, гадаадаас өвчин зөөвөрлөн ирсэн гадна дотно 30 гаруй хүнийг зөв оношлон зөвлөн эмчлэн эдгээж байгаа нь зөв зохистой хамгаалалт юм. Хорио цээрийг тогтоож энэ өвчний аюулыг сөрж чадсан олон арга хэмжээг зөв зохион байгуулсаны хариуд итгэлийн царай харуулж, хүнлэг сайн  үнэлэмжээ одоогийн засагт хандуулж, сайн жудаг тээж сайхан үг хэлсэн хүн хэдий олон байгааг төдийлөн олж харахгүй нь юуных вэ гэж бүр ч гайхширлаа. Энэ өдрүүдийн хамгийн том гайхшрал бол төр засагтаа баярлалаа гэх үг ховор хомс сонсогдсонд гайхшрал төрснөө үл нуув. Бидэнд тохиолдсон энэ хүндхэн цаг мөчид хүн гэгч өчүүхэн бодьгалын мөн чанар танигдсанд бүр ч их гайхширваа. Монгол хүн бид, Монгол төр засагтаа, монгол эмч нартаа гүнээ хүндэтгэл илэрхийлэх ёстойг бүү март.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Ядамсүрэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(59.153.115.121) 2020 оны 04 сарын 30

Зөвхөн хөл хорио тогтоосноор асуудал шийдэгдэхгүй гэдгийг та нар удахгүй харна. Одоо бурхан шиг шүтэж байгаа Хүрэлсүхийнхээ эсрэг бослого гаргах өдөр улам ойртсоор. Энэ бослогыг өвчин биш өлсгөлөн өдөөх болно. Хараарай. Ядарсан эдийн засагтай, орлогогүй, хадгаламжгүй иргэдтэй улс удаан тэсэх үү??? ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ОРОЙТНО.

1  |  0
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 30

KHURELSUKHIINKHEE ZASGIIN GAZART IIM IKH ZOKHION BAYGUULALTTAY, UKHAALAG, SHIIDWERTEY , MASH ZUW ARGA KHEMJEE AWCH BAYGAAD NI GUNEE TALARKHAJ BAYNA , MYANGANTAY DEMJIJ BAYNA

1  |  0
Top