Эрүүл мэндийн яам өдөр бүр 11.00 цагаас коронавирусний цар тахлын талаарх мэдээллийг хүргэдэг. Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Короновирусийн тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Өчигдөр нийт 57 хүнд короновирусийн шинжилгээ хийсэн. Эдгээр шинжилгээнээс КОВИД-19 илрээгүй. Сэлбэд халуурсан хүнийг ойрын хавьтлын нэг хүнтэй нь хамт шинжилгээнд хамруулсан. Хариу сөрөг гарсан. Мөн Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүний шинжилгээний сорьц замдаа явж байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 104 хүнд тандалт судалгаагаа хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
dotroo aldsan gsn vgvv