Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий даяар уламжлалт буюу нүүрсээр ажилладаг цахилгаан станцын салбар анх удаагаа уналттай гарлаа.
Эрчим хүчний хяналт, шинжилгээний тайланд дурдсанаар Европ, АНУ-д уламжлалт эрчим хүчний салбар 2.9 гигаваттаар буурчээ. Хэдийгээр энэ нь дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлын 0.1 хувиас ч бага байж болох ч уламжлалт эрчим хүчний салбарт томоохон эргэлтийн цаг болсон юм.
“Ковидын шалтгаант нөхцөл байдал дэлхий даяар нүүрсний салбарт түүнээс шалтгаалсан уламжлалт эрчим хүчний салбарт ихээхэн цохилт болж байна. Үүний улмаас нүүрсний салбарын бодлогыг эргэн харах, нүүрсийг орлуулах сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулах онцгой болом олгож байгаа юм” гэж Эрчим хүчний хяналт, шинэилгээний багийн ахлагч Кристин Шерер ярьжээ.
Дээр дурдсан өндөр хөгжилтэй бүс нутгуудаас гадна Бангладеш, Вьетнам зэрэг улсууд нүүрсний төслүүдээ түр зогсоох тухай хэлэлцэж байна.
Дэлхийн нүүрсний эрэлт дэлхийн хоёрдугаар дайнаас хойш жилийн хамгийн том уналттай тулах төлөвтэй байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байгаа юм.
Мерилэндийн их сургуулийн тооцооллоор АНУ-д 2025 онд гэхэд нүүрсний үйлдвэрлэлийн салбар 45 хувиар буурна гэж гарчээ. Энэ нь БНХАУ-ын нүүрсний салбарын эрэлттэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Эх сурвалж: Mining.com
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37