УИХ-ийн гишүүн С.Ганбаатар нэгдүгээр сарын 21-н өдрөөс Сүхбаатарын талбайд майхан барин хугацаагүй өлсгөлөн зарлаад байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, дэлхий нийтийг хамраад байгаа Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр хэв журмын хамгаалалт, явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.
Энэхүү жагсаал цуглааны үед Сүхбаатарын талбай руу Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хориглосон орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц зүйл /шатах, тослох материал ашигладаг цахилгаан үүсгүүр, ил гал гаргах хэрэгсэл/ нэвтрүүлэхийг завдсан тул тухайн иргэдэд холбогдох хууль сануулан буцаасан байна. Хүний эрхий комиссоос “Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майханг цахилгаанаар хангах тухай” асуудлыг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжлан 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр өлсгөлөн зарлаж байгаа иргэний майханг цахилгаанд холбуулан гурван халаагуур нэвтрүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 9 )
Zow demjij bna
Sy Batbold offshor ni unen Gadni bank gedeg bol ter ayaraa evrein suljee yumiig yaj cn haragduulna Ulaan bald yaria ogson huulicn SY g hahuuli awah bolomj gadaadad bhgui geed l bsan Bugd hudlaa Bur nariin zohion bguulalttai bgaa Manaihan genen bas l genen yarij bnalee Gadnii togtotsoog ih shidarga gej gemen itgeh yumaa
Би цагдаад ажиллаж байсан ахмад ажилтан.Тэр бичлэгийг чинь хараад ёстой гутсан шүү..Ийм тэнэг цагдаа нар байх гэж. Зүгээр л ярилцаад учраа хэлнэ биздээ.Эргэж харан харан зугатаахдаа яахав дээ.
ГАНБАА ГИШҮҮНИЙ ХЭЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН БОЛ ЁСТОЙ ҮЗЭЖ ТАРНА. ОЧИЖ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА. УРВАГЧДЫГ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГОНО.
Анужин ангийнхаа хүүд арга,замыг нь зааж өгөх бгаа.
Ганбаатарын зуухыг булааж, дээрэм хийсэн царайтай зугтаж байгаа цагдаа нарын бичлэгийг харсан уу, хүмүүс ээ! Ёстой төрийн цагдаагийн нэр сүрийг шээс баастай хутгасан юм болсон. Хүмүүсийн бөгс улайсан зүйл, ёоох.
Цахилгаан ч галын аюултай. Ордонд, нийтэд сонсогдохоор дохиоллын систем тавьж өгөөрэй! ОТ-н дотоод, гадаад луйварчид Ганбааг санаатай шатааж мэднэ.
Улсын их хурлын гишүүнээр иргэд сонгоод төрд төлөөлж ажил гээд төрийн эрх барих дээд байгуулагад ажиллах эрх олголоо. Танхимдаа суугаад асуудлаа яриад явах бүрэн боломжтой. гишүүд нь гудманд өлсөглөн зарлаад жагсаал хийгээд яваад байвал хэн төрийн ажлыг хийхийн\nэсвэл гишүүнээсээ татгалзаад гудмандаа тэмц Эсвэл ерөнхийлөгчийн сонгууль угтсан жүжгээ зогсоо. Энэ халдвар хамгаалийн дэглэмтэй хөл хориотой үед их хурлын гишүүн нь COBID-ийн эсрэг хууль дэглэм журам зөрчиж хүмүүс бөөгнөрүүлээд байвал хэн энийг сахих вэ? Ингэж хууль зөрчиж попордогоо зогсоомоор бн гишүүдээ.
Дулаанаа шийдүүлчихсэн бол одоо унт унт хөөрхий\n