Олон улсын хүүхдийн “Сэлбэ цогцолбор” болон “Grand marshal luxury villas” дөрвөн улирлын хаус хотхоны шавыг ханш нээсэн билэгт сайн өдөр тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.
“Сэлбэ” зуслангийн захирал Л.Сосорбарам, “Эрхэт Монгол” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Мандахбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан Т.Бархүү, гавьяат жүжигчин И.Одончимэг, “Зиндаа констракшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Лувсаншарав, “Эрхэт Монгол” группийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, “Хоум констракшн” ХХК-ийн захирал У.Бямбадорж нар оролцлоо.
Ингэснээр 1942 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар байгуулагдаж байсан Сэлбэ хүүхдийн зуслангийн шинэчлэлийн ажил албан ёсоор эхэлж байна. “Сэлбэ цогцолбор”-ыг бүтээн байгуулснаар 80 жилийн түүхтэй хүүхдийн зуслан бүрэн шинэчлэгдэж, дөрвөн улирлын турш дотоод төдийгүй гадаадаас нэг дор 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай иж бүрэн цогцолбор болж үйл ажиллагаа явуулах юм. Мөн нярай хүүхдийн сувилал, сургууль, цэцэрлэг, спорт комплекс бүтээн босгохоор төлөвлөөд байна.
“Сэлбэ цогцолбор”-ыг “Grand Marshal luxury villas” төслөөс санхүүжүүлэх бөгөөд дөрвөн улирлын хаус захиалагч бүр хүүхдийн цогцолборт хөрөнгө оруулж байгаа юм.
“Сэлбэ цогцолбор”, “Grand Marshal luxury villas” төслийн бүтээн байгуулалт зэрэгцээ явагдах ба эхний ээлжийн барилгууд 9 дүгээр сард, дараагийн ээлж 12 дугаар сард ашиглалтад орох юм.
ТӨСЛИЙН ТАЛБАЙТАЙ ТАНИЛЦААРАЙ
“Grand Marshal luxury villas” дөрвөн улирлын хотхон 139.55, 143.71 мкв ТАУНХАУС, 215 мкв ТВИНХАУСНЫ захиалгандаа 4 дүгээр сарын 2-11-ний хооронд онцгой урамшуулал зарлалаа. Таныг манай төслийн талбай дээр өнөөдөр биечлэн ирж танилцахыг урьж байна.
Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталсан, нэг дор таваас дээш хүний бөөгнөрөл үүсэхгүй задгай талбайд зочид тус бүрийг нэг реалтор хүлээн авч, төсөлтэй дэлгэрэнгүй танилцуулж байна. Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниуд барилгын материал, үйлчилгээний чанар стандартаа танилцуулж байгаа юм. Та доорхи утаснуудаас сонгон манай реалтортай холбогдож нэмэлт мэдээлэл аваарай.
Байгалийн үзэсгэлэнт Сэлбийн аманд цогцолж буй “Grand Marshal luxury villas” дөрвөн улирлын хотхон 400 айлын тансаг зэрэглэлийн сингл хаус, твин хаус, таун хаус, пентхаус, мульти хаусаа ээлж дараалан танилцуулж байна.
ТАУНХАУС:
Талбайн сонголт: 139.55, 143.71 м.кв
Эдлэн газар: 205-270 м.кв
Хувийн гарден: 80 м.кв
Өрөөний тоо: 4
Ариун цэврийн өрөө: 3-4
Террас: 2
Гараж: 1
Ил зогсоол: 1
Таун хаусны анхны үнэ: 551,000,000.0₮ /1м.кв = 3,950,000.0₮/
Хөнгөлөлт: 50,000,000.0₮
Урьдчилгаа: 30-50%
ТВИНХАУС:
Талбайн сонголт: 160, 215 м.кв
Эдлэн газар: 250-300 м.кв
Хувийн гарден: 120 м.кв
Өрөөний тоо: 4-5
Ариун цэврийн өрөө: 3-4
Террас: 2
Гараж: 1
Ил зогсоол: 1
Таун хаусны анхны үнэ: 728,000,000.0₮ /1м.кв = 4,550,000.0₮/
Хөнгөлөлт: 80,000,000.0₮
Урьдчилгаа: 30-50%
ТАНД БАРИХ БЭЛЭГ:
-Kitchen all брэндийн гал тогоо
-Автомашин, орон сууц урьдчилгаа төлбөртөө өгөх боломж.
-Компанийн 2 жилийн хүүгүй лизинг
-Дээд зэргийн чанар, эрүүл аюулгүй орчин, боловсрол болон соёлын цогц үйлчилгээ, амьдрах таатай нөхцөлийг санал болгож байна.
9919-9080, 9005-9080, 9810-9080, 9667-9080, 8033-9080, 8070-9080, 8084-9080, 8042-9080, 9311-9080, 8035-9080, 8857-9080
Сэтгэгдэл ( 8 )
Бэлхийн ажил хийж байгаа хүмүүсийнхээ мөнгийг өгч чадахгүй улаан луйварчид юмаа зарахдаа бас хулхидана шүү
Гранд маршалл бэлх төслийнхөө туслан гүйцэтгэгч нарын мөнгийг өгөөчээ. Сэтгэгдэл устгахдаа ямар сайн юм бэ. Хүмүүсээр үнэгүй юм хийлгэнэ гэж байхгүй шүү
Ажил хийж байгаа хүмүүсийнхээ мөнгийг өгөөчээ. Наад төсөл чинь яаж явахийн
Шүүгч нар авах байхаа
Сайхан санагдав. Лам нар оролцоогүй нь сайхан харагдав.
720 saya tugrug Unetei bish uu Humuus yaj avch bainaa
Barkhuu, Odnoo 2 ih saihan Reklam hiisen ih saihan uudrug dulaan Uereg energtei surtalchilgaa bailaa
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.