Буриадын хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн киног Монголд ихэд сонирхон үзэж байгаа.
“Бадма, Чагдар хоёр” киног БНУ-ын Ульгэр театрын уран сайхны удирдаач, найруулагч Эрдэнэ Жалцанов гэр бүлээрээ бүтээдэг.
Эрдэнэ санаагаа гаргаж, эхнэр Женя нь хүүхэлдэйн кино болгож, охин Янжмаа дуу оруулдаг.
Эрдэнэ Жалцановыг өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Найрамдал" медалиар шагнаж байсан билээ.
Саяхан тус киноны шинэ анги гарлаа. Шинэ ангид Бадма, Чагдар хоёр хаврын ойд зугаалж, “Уг гарвалаа мэдэхгүй хүн үндэсгүй мод шэнги”, “Эжын үгэ эм, эсэгын үгэ дом” зэрэг буриад зүйр цэцэн үгийг багачуудад зааж өгсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
yadaj mongol ner huuhduudde uguj suraasan,bas 1 haanahin gemeer zolbin tuvd neruud ugtsun