Голомт банк “Ажлын байрыг дэмжих” зээлийг олгож байна

2021 оны 06 сарын 04

Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их  наядын цогц   төлөвлөгөөний хүрээнд  Голомт банк  бизнес  эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй  “Ажлын байрыг дэмжих”  зээлийг олгож, хамтран ажиллаж байгаа билээ.

Ковид-19 цар  тахлын хүнд цаг  үед жижиг  дунд үйлдвэрлэл,  худалдаа  үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага болон бичил бизнес эрхлэгч иргэдийн бизнесийн үйл ажиллагааг   сэргээх,   ажлын   байрыг   хадгалан   тогтвортой   явуулахад   нь   шаардагдах эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, дэмжих зорилготой уг зээлийн хүсэлтийг Голомт банк бүх салбар нэгжээрээ дамжуулан хүлээн авч, шийдвэрлэсээр байна. Хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлж   эхэлснээс   хойш   улсын   хэмжээнд   нийт   42   мянга   гаруй   аж   ахуйн   нэгж, байгууллагуудын ажлын байрыг хадгалж чаджээ.

Тус хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнууд өөрсдийн санхүүжилтээр өгч байгаа бөгөөд нөхцөлийн хувьд ААН-үүдэд олгох зээлийн дээд хэмжээ 500 хүртэлх сая төгрөг байх бол хувиараа болон бичил бизнес эрхлэгч иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатайгаар авах боломжтой.

“Ажлын байрыг дэмжих” зээлд хамрагдах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч ААН байгууллага   болон   хувиараа   бизнес   эрхлэгч   иргэн   та   Монгол   Улсын   нутаг   дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн байх, бизнес эрхэлсэн хугацаа нэгээс дээш жил байх, банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг хангасан байх, банкнаас тавьсан   барьцаа   хөрөнгийн   шаардлагыг  хангасан байх,   банкнаас  зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлагыг хангасан байх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top