Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.25, 11:00 цаг)
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2271 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 104.900 болж байна.
Мөн хугацаанд 11 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барж, нийт нас баралт 493 боллоо. Үүнээс гадна ковидын бус шалтгаанаар 30-40 насны нэг өвчтөн нас барлаа.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан хүмүүс нь ковид-19 өвчнөөс гадна амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт нь өндөр, зүрх судасны архаг дутагдал, элэг, бөөрний хавдар зэрэг үндсэн архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
Харин сүүлийн 24 цагт 977 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 67579 болж байна. Эдгэрсэн хүмүүсийн хувьд эмнэлгээс 575, гэрийн хяналтаас 407 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 13.296 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс,
ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 2 )
Шинжилгээ егех цэг алга. Унэ телбергуй болго. Цэгуудийн тоог олшруул. Арай юм аа
Яанаа аппаратаа авж өдөр бүр 10-15 хүнээ авраачээ наадам сонгууль одон гэж парад хийж бхаар