24 ЦАГТ: 2432 тохиолдол нэмэгдэж, 13 хүн нас барлаа

2021 оны 06 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.27, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 10439 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2432 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 109.694 болж байна.

Мөн хугацаанд 13 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 518 боллоо.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд:

  • 2 сартай хүүхэд-1, гурав хоног эмчлэгдсэн
  • 41-50 настай хүн-1, зургаа хоног эмчлэгдсэн
  • 51-60 настай хүн-3, 7-16 хоног эмчлэгдсэн
  • 61-70 настай хүн-4, 14 хоног эмчлэгдсэн
  • 71-79 настай хүн-1, 4-24 хоног эмчлэгдсэн
  • 80-аас дээш настай хүн-3, 9-16 хоног эмчлэгдсэн

Харин өнгөрсөн хоногт эмнэлгээс 586 хүн, гэрийн хяналтаас 621, нийт 1207 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 69.958 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

  • Эмнэлгээс шалтгаалах-3 (Нийт 211)
  • Зөөвөрлөгдсөн-1 (Нийт 555)
  • Улаанбаатарт - 1519 (Нийт 86.609)
  • Орон нутагт - 909 (Нийт 22.271)

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14138 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс,

  • Хөнгөн - 9450 (66.8%)
  • Хүндэвтэр - 3352 (23.7%)
  • Хүнд - 1095 (7.7%)
  • Маш хүнд - 241 (1.7%)

Хөнгөн хэлбэрийн оноштой хүмүүс заавал эмнэлэгт хэвтэх шаардлага тавьдаг дүр зургууд сүүлийн үед их байна. Энэ нь эргээд хүнд, маш хүнд хүмүүсийн орны хэрэглээг бууруулах, эдгээр хүмүүсийн эмнэлэгт хэвтэх боломжийг хаах хүндрэл учруулж байна. Тийм учраас иргэд та бүхэн эмчийнхээ үгэнд орж, заавар зөвлөгөөг нь маш сайн дагахыг та бүхнээс дахин дахин хүсье. Ингэвэл эрүүл мэндийн салбарынхан маань хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүстээ анхаарах, хөнгөн хэлбэрийн хүмүүс маань гэрээрээ хянагдаж, өрхийн эмнэлгээрээ тусламж үйлчилгээ авч, эмчилгээ үйлчилгээ сайжрах, нас баралтыг бууруулах шаардлагатай байгааг ойлгооч ээ.

Улсын хэмжээнд дэлгэсэн орны ачаалал бүрэн дүүрсэн. Зарим хүмүүсийг коридорт хэвтүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тиймээс өвдөхгүй байх нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, өвдөхгүй байхын тулд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай байх дээр бүгд хичээх цаг үе шүү гэдгийг дахин дахин анхааруулж байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Top