Хоёр сартай нярай ковидын улмаас нас барлаа

2021 оны 06 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.27, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 10439 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 2432 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 109.694 болж байна.

Мөн хугацаанд 13 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 518 боллоо. Эдгээр хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тухайд:

  • 2 сартай хүүхэд-1, гурав хоног эмчлэгдсэн
  • 41-50 настай хүн-1, зургаа хоног эмчлэгдсэн
  • 51-60 настай хүн-3, 7-16 хоног эмчлэгдсэн
  • 61-70 настай хүн-4, 14 хоног эмчлэгдсэн
  • 71-79 настай хүн-1, 4-24 хоног эмчлэгдсэн
  • 80-аас дээш настай хүн-3, 9-16 хоног эмчлэгдсэн

Харин өнгөрсөн хоногт 1207 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 69.958 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Эмнэлгээс шалтгаалах-3 (Нийт 211)
  • Зөөвөрлөгдсөн-1 (Нийт 555)
  • Улаанбаатарт - 1519 (Нийт 86.609)
  • Орон нутагт - 909 (Нийт 22.271)

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 
Top