Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын өнөөдрийн /2021.06.27/ мэдээллээр сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 26 шинэ тохиолдол бүргэгдсэн байна.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:
Мөн аймгийн Онцгой комиссын зүгээс Ханбогд сумын иргэдийг зорчих хөдөлгөөндөө хяналт тавьж, нийт иргэд халдвар батлагдсан газруудаас ирсэн иргэдтэй харьцахдаа дэглэм сайтар баримтлахыг анхааруулж байна.
Нэмэлт мэдээлэл өгөхөд Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурьшлын бүсэд зургаадугаар сарын 24-ний 06:00 цагаас 7-р сарын 6-ны 06:00 цаг хүртэл "ТЭГ" зогсолт хийсэн.
Тус суурьшлын бүсэд “ТЭГ” зогсолт хийсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, ЗӨСТ, Ханбогд сумын Сум дундын эмнэлэг, Онцгой байдлын ГТУА 66-р анги, Цагдаагиийн газар, Дотоодын цэрэг, Хайрхан баг, Уул уурхайн компаний эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжилгээ, бүртгэлжүүлэлтийн 4 баг, урьдчилан сэргийлэх, голомтын халдваргүйтгэлийн 2 багууд тус нутаг дэвсгэрт амьдарч ажиллаж буй бүх иргэдэд эмнэлзүйн тандалт, үнэ төлбөргүй коронавируст халдвар илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ хийж, голомтын болон орчны ариутгал халдвартгүйтгэлийн ажлын зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 6 )
ЗГ үнэнээр мэдээлэл өгч ард иргэдээсээ ч гадаад улсаас ч итгэл олж авах ёстой
Мэдээж аль хэдийнээ л гарсан Оюун Эрдэнийн ЗГ иргэдэд худлаа мэдээлэл тараадаг юм бна Оюун Эрдэнэ гараад төр засгаас нуун дарж худлаа мэдээлэл тараадаг болох вий гэж л бодож байлаа Бодсоноор болж дээ 11 цагийн мэдээ Амбасэлмаагаас хойш байнга худлаа мэдээлэл өгч байгаа
Засаг ногоон гэж хадгалах санаалаад амжсангүй оюун эрдэнэ ч төрийн ажил биш хор найруулах л хүн бна даа\n
Ali ertnees n garaad bsn medeelehgui l bsn biz
Газар ухаж гадагш зөөхийг тэнгэр үл таалав.
OYu tolgoi yagaad haldvar garav UM muu ajillaj baina daa