12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ

2021 оны 06 сарын 30

Манай улсад “КОВИД-19”-ийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш 25,038 хүүхэд өвчилжээ.

Халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилж үзвэл,
 

  • 0-4 насны 5,690
  • 5-9 насны 8,000
  • 10-14 насны 7,597
  • 15-17 насны 3,571 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ. 

Халдвар авсан хүүхдүүдийн 83.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээсээ халдвар авсан байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.  Мөн тэрбээр “Өчигдрөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцин хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд дархлаажуулалт идэвхжиж байна. Энэ сарын 28-нд 12-15 насны 14,713 хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдийн 16.6 хувь нь болж байгаа” хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top