24 ЦАГТ: 2246 тохиолдол нэмэгдэж, 15 хүн нас барлаа

2021 оны 06 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.06.30, 11:00 цаг)


Сүүлийн 24 цагт 2246 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 115.478 болж байна.

Мөн хугацаанд 15 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 563 боллоо.

Харин өнгөрсөн хоногт 2825 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 76.654 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Эмнэлгээс шалтгаалах - 0 (Нийт 219)
  • Улаанбаатарт - 1345 (Нийт 89.871)
  • Орон нутагт - 901 (Нийт 24.758)

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлуудаас хүүхдүүдийг насны бүлгээр авч үзвэл:
 

  • 0-4 настай - 119
  • 5-9 настай - 160
  • 10-14 настай -169
  • 15-17 настай - 93

Мөн халдварт хамгийн их өртөж байгаа нь нийгмийн идэвхтэй бүлэг буюу 25-34 насынхан байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 14121 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс,
 

  • Хөнгөн - 9502
  • Хүндэвтэр - 3143
  • Хүнд - 1237
  • Маш хүнд - 239

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 
Top