ЭМЯ: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн вакцин хэвийн явагдана

2021 оны 07 сарын 08

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.07.08) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.07.07, 19:00 цагийн байдлаар)

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10.888 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна.

Улсын хэмжээнд хоёрдугаар тунд хамрагдсан 1.782.264 хүн хүн байгаа нь нийт 3.3 сая хүн амын 54.8 хувийг эзэлж байна. Нийтийн дархлаа тогтоохын тулд хүн амын 70-80 хувьд нь дархлаа тогтсоноор үүсэх боломжтой гэсэн тайлбарыг мэргэжлий хүмүүс өгч байгаа.

Улсын хэмжээнд

  • 1-р тунд - 2.097.303 хүн
  • 2-р тунд - 1.782.264 хүн

Улаанбаатар хотод

  • 1-р тунд - 1.045.291 хүн
  • 2-р тунд - 902.374 хүн

Орон нутагт

  • 1-р тунд - 1.052.012 хүн
  • 2-р тунд - 879.890 хүн

12-17 насны хүүхдүүдийн вакцины нэгдүгээр тунг вакцины татан авалттай холбоотойгоор өнөөдрөөс түр хойшлуулсан. Харин хүүхдийн хоёрдугаар тун хэвийн үргэлжлээд явна.

Харин зорилтод бүлэг буюу жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн вакцины 1, 2-р тун хэвийн явагдаж байна. Үүнээс гадна хүндэтгэх шалтгаантай, архаг суурь өвчтэй хүмүүст вакцины 1, 2-р тунг тариад явах зохион байгуулалт хэвээр байгаа гэдгийг хэлье.

Top