ЭТТ: Гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх талаар сургалт зохион байгуулав

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

"Эрдэнэс Тавантолгой" ХК "Монголын эмэгтэйчүүдийн холбоо" ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх, тогтвортой харилцааг хадгалах талаарх сургалтыг салбарын А, Б ээлжийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтаар Сэтгэл зүйч Г.Наранбаатар "Тогтвортой гэр бүлийн харилцаа, тогтвортой ажил амьдралын үндэс" сэдвээр, МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл"Хамгийн дулаахан газар" сэдвээр, МЭХ-ны Соёлыг түгээгч дуучин С.Гантогоо "Амжилттай байх шалтгаанаа өөрөө ол" сэдвээр тус тус лекц уншиж, ажилчдад мэдээлэл өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top