“Чосин нуурын тулаан” Хятадын хамгийн орлоготой кино болно

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09


БНХАУ-ын “Чосин нууранд болсон тулаан” кино 2021 оны Хятадын төдийгүй дэлхийн хамгийн орлоготой, ашиг олсон кино боллоо.

Тус киноны нээлт энэ жил есдүгээр сарын 30-нд болсон бөгөөд ганцхан сарын дараа 5,5 тэрбум юанийн (1,16 тэрбум ам.доллар) орлого олоод байна. 200 сая ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү киног Хятадад 115 сая хүн үзээд байгаа юм.

Гурван цаг үргэлжлэх “Чосин нууранд болсон тулаан” киног 1950-1953 оны Солонгосын дайны бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн. Америкийн цэргийн эсрэг тулалдаж байгаа хятад цэргүүдийн эрэлхэг зоригийг магтсан бүтээл юм.

 

 

Хятадын түүхэнд хамгийн их орлого олсон кино бол 2017 оны Wolf Warrior 2 кино. Wolf Warrior 2 кино 5.69 тэрбум юанийн ашиг олсон ч удахгүй “Чосины нууранд болсон тулаан”-д гүйцэгдэх нь тодорхой болжээ.

Найруулагч Чэнь Кай Гэ, Харк Цуй, Данте Л нар Чосины тулааныхаа дараагийн ангийг Water Gate Bridge нэртэйгээр хийхээ зарлаад байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.47.47) 2021 оны 11 сарын 09

Хужаанууд байлдаанд ялж байсан түүх байхгүй шүү дээ

0  |  0
(66.181.190.227) 2021 оны 11 сарын 09

hyatadduud baildaaguishuudee,zuvlultuud l atomin bumbuguur ailgasanaar amerikuud dairahaa zogsooson bolohoos.

0  |  0
Top