Голомт банк LIME аппликэйшнтэй хамтран ажиллана

2021 оны 11 сарын 15

 

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид интернэтэд суурилсан үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч “Онлайм нетворк” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн нууцлалыг хангасан үйлчилгээг хүртээмжтэй, хялбар байлгах, шинэлэг инновацийг илэрхийлэх, судалгаа хийх, шийдэл боловсруулж харилцаа холбоо, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт хамтран хувь нэмрээ оруулахаар санал нэгдлээ.

Гадаадад оршин суугаа монголчууд Монгол дугааргүйгээс болж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн үйлчилгээг авахад хүндрэл учирдаг байсан. Тэгвэл LIME аппликэйшн, түүний онлайн утасны дугаар, холбогдох үйлчилгээг ашигласнаар гадаадад оршин суугаа иргэд Голомт банкны дижитал үйлчилгээг илүү хялбар, зардал багатай, хүртээмжтэйгээр авах боломж бүрдэх юм.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дижитал шийдлийг үргэлж нэвтрүүлж, мэдээллийн технологийн Монгол компани, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системүүдийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг билээ.

 

Top