Хойд Америкийн мэргэжлийн хоккейн НХЛ лигийн тамирчид Бээжинд ирээгүй тул энэ удаагийн олимпын тамирчдын хөрөнгөний чансаа тун бага гарлаа. Зуны олимпын тамирчидтай харьцуулах аргагүй ч зарим нь тун баян гэж байгаа.
Шон Уайт — $ 60 сая
Сноубордын Шон Уайт бол энэ удаагийн олимпын хамгийн алдартай тамирчны нэг. Олимпын гурван удаагийн аварга түүний ихэнх орлого спорт хэрэгслийн Burton Snowboards компанийн ивээн тэтгэгчийн гэрээнээс ордог. Уайт мөн Red Bull, Target, Oakley, Hewlett-Packard, Unisoft комданиудтай гэрээтэй. Сноуборд хэрэгслийн Whitespace гэсэн өөрийн компанитай.
Жейми Андерсон — $ 4 сая
Жейми Billabong, Monster Energy, Oakley, GoPro компаниудтай зар сурталчилгааны гэрээтэй ч орлого нь ижилхэн сноубордын Уайтаас 15 дахин бага.
Микаэла Шиффрин — $ 3 сая
Сочид олимпын аварга болоод АНУ-ын уулын цаначин Шиффрин баяжиж эхэлсэн. Аdidas, Barilla, Bose, IKON Pass, Longines, Oakley, Red Bull-тэй гэрээтэй.
Доротея Вирер — $ 3 сая
Италийн үзэсгэлэнт биатлонч Вирер маш олон сурталчилгааны гэрээтэй.
Свен Крамер — $ 2,9 сая
Дэлхийн 30, олимпын 4 удаагийн аварга хүн ийм хэмжээний мөнгөтэй байлгүй яах вэ.
Юзүрү Ханю — $ 2 сая
Нарийн тодорхой мэдээлэл байхгүй ч Японы том компаниудын нүүр царай түүний орлого 2 саяас уг нь их байх ёстой.
Вадим Шипачёв — $ 1-5 сая
ОХУ-ын хоккейн багийн ахлагч Вадим Шипачёв Москвагийн Динамо багаас жилд $ 1,25 сая авдаг.
Александр Большунов, Йоханнес Клебо — $ 1-5 сая
Өрсөлдөгч хоёр тамирчны орлого бараг тэнцүү болов уу.
Камила Валиева — $ 1,5 сая
Гадаадын маш олон шинжээч 15 настай охиныг долларын саятан болсон гэж үздэг.
Линдси Жейкобеллис — $ 1 сая
Америкийн снобуордчин бүсгүй Dunkin' Donuts, Paul Mitchell-тэй сурталчилгааны гэрээтэй.
Ред Жерард — $ 1 сая
Ред 2018 онд 17 настайдаа олимпын аварга болж байлаа. АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу олимпын аварга түүнтэй Burton Snowboards, Red Bull, Von Zipper, ProTec, Celtek, Mountain Dew, Toyota, Bose, Quiksilver, HomeLight хамтран ажилладаг.
Сэтгэгдэл ( 1 )
Manai zahiin avilgachin 3 say$ toi