Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироосон хоёр ч хэрэг орон нутагт гарсан байна.
Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 2022.04.18-ны өдөр "47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтээ зүсэгдсэн шархтай нас барсан байна" гэх дуудлагын дагуу тус аймгийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилж, шалгалтын ажиллагааг хийж байна.
Мөн өдөр "Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг авч, Орхон аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амь насыг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлжээ.
Иргэдийн дундах архины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, архидан согтуурсан биедээ бусдын биед гэмтэл учруулах, амь насыг хохироох зэрэг гэмт хэргийн тоо мөн нэмэгдэх хандлагатай байна. Бүртгэгдэж буй гэмт хэрэг, ослын гол шалтгаан нь архидалтаас үүдэж байна.
Иймд, иргэд архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг албаныхан санууллаа.
Сэтгэгдэл ( 0 )