Жонни Деппийн ялалтыг харсан Брэд Питт шүүхэд хандлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр Шүүхэд ялалт байгуулсан жүжигчин Жонни Деппийн үлгэр жишээ дэлхийд шударга ёс гэж байдгийг харуулсан. Энэ нь түүний багын найз Брэд Питтэд тун их урам зориг өгчээ. Брэд Жонни хоёр багаасаа найзалж байсан ч 2010 онд “Жуулчин” кинонд Анжелина Жоли, Жонни Депп нар хамтран тоглосны дараа хардалтын улмаас тангараг тасарсан юм. Тэр үед шар хэвлэлүүд Жоли, Депп нарыг учир ургуулсан хэмээн бичиж байв. Гэхдээ тэд 2020 онд эвлэрсэн. Хоёулаа гэр бүл салж, Брэд одоо болтол Анжелинатай эд хөрөнгийн маргаан хийж байгаа бол Депп шүүх дээр арай ядан Амбер Хердээс мултарсан, зовлон нэгт андууд.

Ийнхүү Деппийн ялгуусан ялалтын дараа Брэд Питт эхнэр асан Анжелина Жолигийн эсрэг шинэ зарга үүсгэлээ. Зоригтой гэгч эхэлсэн шинэ өргөдөлд “Анжелина Жоли санаатайгаар бизнесийн ажилд нь хор хохирол учруулж байна” гэж бичжээ.

Мөн “2008 онд хамтран эхэлсэн Miraval дарсны бизнест Жоли юу ч хийгээгүй, ашиг хүртээд сууж байсан. Бид эзэмшиж байгаа хувиа хэзээ ч зарахгүй гэж тохиролцсон байсан ч Жоли намайг хорлох санаатайгаар өөрийн хувиа SPI Group-т зарсан. Тус группийн эзэн Юрий Шефлерт бизнесийн мэдээллээ өгч байсан” гэж мэдэгдсэн байна. Одоогоор хэдий хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fakka(66.181.161.87) 2022 оны 06 сарын 11

Mongold bol buynaaraa bolog geel hayndaa hahahhahaha

0  |  0
,.......(66.181.161.63) 2022 оны 06 сарын 10

Yo yuun surtei yum be mongold bol zugeer ni bol yuu ch bish sh dee

0  |  0
Bujin(174.253.192.234) 2022 оны 06 сарын 10

Neeh hunii amidral meddeg garuud lag lag um bicheed kkkkk

4  |  2
Хог(103.229.121.144) 2022 оны 06 сарын 11

Дэпп бол хог юмаа, эмэгтэй дээрэлхэж өрөнд оруулаад

5  |  41
Qwerty(122.223.59.59) 2022 оны 06 сарын 11

Za ene sda bol iluu shuu. Harin ch mungu ogoh estoi bj shuuh ntr hitsaad

9  |  6
Top