Дэлхийн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм болон "Spice Girls" хамтлагийн гишүүн Виктория Бекхэм нарын том хүү Брүүклин өнгөрөгч дөрөвдүгээр сард хуримаа хийсэн билээ.
Энэ жил 23 нас хүрч байгаа Брүүклин Бекхэм 27 настай Никола Пелтзтэй хуримласан. Гэтэл хурим болоод удаагүй байтал Виктория Бекхэм бэртэйгээ "хүйтэн дайн" эхлүүлсэн тухай хэвлэлүүд онцолжээ.
Никола өнгөрөгч пүрэв гарагт өөрийн инстаграм хуудаснаа уйлж буй зургаа нийтэлжээ. Хэцүү байдалд орсон түүнийг хадам ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байгаа учраас ийнхүү сэтгэл санааны хувьд уналтад орсон байж болзошгүй хэмээн эх сурвалжууд дурдсан байна.
Тэдний бичиж буйгаар хуримын ёслол болохоос өмнө энэхүү асуудал эхэлжээ.
Бие биеэ тэвчиж чаддаггүй хадам ээж, бэр хоёр хоорондоо нэг их ярьдаггүй гэнэ. Хуримын бэлтгэл ажлын үеэр уур амьсгал үнэхээр аймшигтай байсан тухай гэр бүлийн ойрын эх сурвалж дурдсан бөгөөд Виктория тэдний хуримд гар бие оролцоогүй аж.
Хурим болж өндөрлөөд хэдийнэ дөрвөн сар өнгөрчээ. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл таарамжгүй харилцаа үргэлжилсээр байгаа бөгөөд үүнийг даван гарахад Николад хүндрэлтэй байгаа тухай эх сурвалжууд онцолсон байна.
Никола долларын тэрбумтан гэр бүлээс гаралтай нэгэн. Хуримын ихэнх зардал түүний гэр бүлээс гарсан бөгөөд Брүүклинийг мөнгөнөөс үүдэн түүнтэй гэрлэсэн хэмээх нь бий. Өөрийн шашнаа орхин эхнэрийнхээ гэр бүлийн шүтдэг шашинд орж, нэрээ Брүүклин Пелтз Бекхэм болгон өөрчилсөн тэрээр эхнэрийнхээ талд байгаа тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 9 )
Дандаа бэрийн зөв байдаггүй юм байна лээ шүү. Би ч 20 жилийн дараа л ойлголоо ш дээ.
Manai golognuud bol ooriin bodolguigeer huugee tavij tuuna.um uzsen hun mongond sogdohgui bna gaihaltai
Victoriagiihaa tald l shaana shd
Охин бол тасархай хөөрхөн юм аа ккк. Салах аргагүй
Хүүе л дээ эхнэрээрээ овоглож нтр тэнэгтэхээр ямар ээж дуртай байх юм. Аягүй бол ажилгүй, хуруу хумсаа гоёсон хүүхэн байгаа биз. Ядаж аягаа угаагаад, шалаа шүүрдчихвэл манай Бэкхем эгч арай өөрөөр харна шдөө ха ха
Berkataigaa bujiglej bgaa bichlegee tawican bsnshd. Bayan huniig balag toirohguue gej
Эцгийнхээ мөнгөнд эрдсэн ангалзуур хүүхэн Виктория Бекхэмд гологдож бгаа нь тодорхой
hadam eej ni ugaasaa khundii muukhai khuiten tsaraitai avgai ...enenees nairsag goyo khariltsaa garakhgui bhdaa...
Олон хүүхэд гаргаад ч хэрэг алга.Өсгөх гэж зовно,өсгөсөн хойноо ч зовно.Эхийн санаа үрд,үрийн санаа ууланд гэж энэ дээ!Баян гарууд ингэж байгаа юм чинь манай ядарсан ээжүүд олон хүүхэд гаргаж насны эцэст асарна,бие биедээ түшигтэй гэж өөрсдийгөө зовоогоод ,хүүхдүүдээ ч зовоогоод яахав.Чадалдаа тааруулж амьдралаа зохицуулах хэрэгтэй.