Цагийн аясаар суларч, үрчлээ үүсэж буй арьсыг хамгийн хурдан хугацаанд хэвийн байдалд оруулах арга бол ботокс болон филлер тарилга. Гэсэн ч эдгээр аргууд нь тийм ч таатай зүйл биш болохыг алдартнууд өөрсдийн туршлага дээр үндэслэн анхааруулжээ.
Женнифер Лопез, Ким Кардашъяан, Жулия Робертс, Анжелина Жоли, Женнифер Энистон, Николь Кидман, Белла Хадид нарын алдартнууд дахин хэзээ ч филлер болон ботокс туршиж үзэхгүй хэмээжээ.
Дээрх тарилгуудыг хийлгэсний дараа өөр хүн болсон мэт, нүүрний хувиралгүй харагддаг учир тэд байгалийн жамаар хөгшрөхийг илүүд үзэн, өөрийгөө байгаагаар нь хайрлахаар шийдсэнээ хуваалцсан байна.
Эдгээр эмэгтэйчүүдийн зарим нь ботокс, филлер хэрэглэж үзсэн ч таалагдаагүй учир харамсаж явдгаа хуваалцсан бол үлдсэн хэсэг нь хэзээ ч өөр дээрээ туршиж үзэхгүй хэмээн тангараглажээ.
Сэтгэгдэл ( 0 )