Эштон Катчер харах, сонсох, алхах чадвараа АЛДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

 

Жүжигчин Эштон Катчер аутоиммун эмгэгийн улмаас харах, сонсох, алхах чадвараа алдсан тухайгаа мэдээлжээ. 

44 настай тэрээр "Би хоёр жилийн өмнө маш ховор төрлийн васкулиттай гэдгээ мэдсэн. Энэ нь миний хараа, сонсгол, бүх тэнцвэрийг алдагдуулсан" хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Түүний бүх мэдрэхүйг сэргээхэд ойролцоогоор нэг жил орчмын хугацаа зарцуулагджээ.

Мэдрэмжээ алдсан тухайгаа "Хүн алга болох хүртэл нь ямар үнэ цэнтэй зүйл болохыг нь мэддэггүй юм билээ. Би хэзээ алхах, хэзээ харж чадах эсэхээ мэдэхгүй байсан. Дахиж сонсох эсэхээ ч мэдэхгүй. Би амьд байгаадаа л баярлаж байсан" гэжээ. 

Хэвийн амьдралдаа эргэн орж байгаа тэрээр эхнэр Мила Кунис болон хоёр хүүхдийн хамтаар амьдарч буй. Амьдралд нь тохиолдсон энэхүү өөрчлөлт түүний амжилтад ямар ч нөлөө үзүүлэхгүй хэмээн мэдэгджээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.62) 2022 оны 08 сарын 12

Завхай залуу кинонд тоглодог залуу байна.

0  |  0
б(66.181.178.209) 2022 оны 08 сарын 11

яаа за ашгүйдээ

3  |  0
D(122.201.21.25) 2022 оны 08 сарын 11

What the *** doesn’t matter

0  |  1
Фэн(192.82.75.246) 2022 оны 09 сарын 22

Эдгэсэн бол аштай юу даа.

5  |  0
Fghhh(202.179.24.192) 2022 оны 08 сарын 12

Hollywood iin buh eregtei jujigchid neg turliin uvchtei boldog ni Yamar uchirtaim be, Bruce Willis, brad Pitt, Odoo Ashton ……

13  |  2
Oogii(202.9.46.239) 2022 оны 08 сарын 11

Xairan zaluu

3  |  0
Top