Ким Кардашъяантай есөн сарын турш болзсон Пет Девидсон сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж байжээ. Тэднийг болзож эхэлснээс хойш Ким Кардашъяаны экс нөхөр Канье Уэст удаа дараа түүнийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан доромжилсон. Үүнээс үүдэн сэтгэл зүйн гэмтэлтэй болсон Пет Дэвидсон өнгөрөгч дөрөвдүгээр сараас эмчилгээнд хамрагдаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн дурдаж буйгаар Канье Уэстийн гаж гэмээр үйлдлүүд нь Пет Дэвидсоныг тун ч тухгүй байдалд оруулсан гэнэ. Гэсэн ч Ким Кардашъяантай болзсоор байсан түүнийг Ким Кардашъяан ямар ч үед хамгаалах болно гэдгээ амласан байна.
Ким Кардашъяан өөрийн инстаграм хуудаснаа "Пет Дэвидсонд ямар нэгэн муу зүйл тохиолдох юм бол Каньег хамгийн түрүүнд буруутгах болно" хэмээн бичиж байсан. Мөн Канье Уэст видео клипэн дээрээ Пет Дэвидсоны толгойг тастан булшилж буй дүрслэл оруулж, инстаграм хуудаснаа түүний үхлийг зөгнөсөн пост оруулж байсан ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Tiim amarhan orno gej yu bsiin hehe mgld bol balrahiin bn